Хүчирхэг Үндэстэн
Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон Горхи булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд
Тиймээ энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Би энэ сайхан орон, энэ ард олны нэг хэсэг болон төрсөндөө омогшин баярладаг.Цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, нүд гүйж барамгүй уудам онгон тал, энэ талдаа эрх дураараа цэнгэн жаргах ан амьтдаас эхлээд Дэлхийн талыг морьдынхоо туурайгаар тамгалсан эцэг өвгөдийн цус судсаар минь гүйж байгаад би өөрөөрөө бахархдаг.
Гэтэл одоо энэ ард түмэн маань амьдрахын эрхэнд эх орныхоо талыг элгээрээ таглан мөлхөж, хужаа эзэнтэй Монгол алтны ордыг хумсандаа хулс зоолгон байж малтана.
Онгон зэлүүд байгаль нь Харийн Гийчдэд эрэмдэг зэрэмдэг болтлоо сэглүүлж, хамаг үнэт эрдэнэс эд баялаг, ан амьтдаа хил давуулан алдана.
Хотол олны Чандмань эрдэнэ болсон Горхи, Булаг, Рашаанууд түм буман янзын хорт бодисоор хордож, ууршиж ширгээд дуусаж байна.
Эцэс сүүлд нь Эрхэт төрийн маань эрдэнэ эрхэм дээд охид, бүсгүйчүүд, хилийн дээс дамжин садарлаж Монгол хүн Монгол цусыг бузарлана. Үүнийг тэр бүрчлэн тоочоод байвал үзэг цаас хүрэлцэхгүй байлгүй.
Энэ бүхнийг үзээд өөрийн эрхгүй өр зүрх,сэтгэл минь өвдөн, шаналж сэмрэн урагдаж, хад царгитал гаслан уйлна би.
Гэхдээ би энэ улс үндэстэний нэг хэсэг болсондоо хэзээ ч сэтгэлээр унахгүй, гутрахгуй харин ч надад мөн над шиг залууст хийх зүйлс маш их байгаад баярлаж байна. Энэ улс энэ үндэстэн аймшигтай бар арслан болсон хоёр их улсын дунд одоог хүртэл өөрийн тусгаар тогтнолоо хадгалж авч үлдсэн нь бидэнд том хувь заяа байгааг илтгэн харуулж буй.
Залуус бид бүхэн нэгдэж байна...
Өөрийн өвөг дээдсийн түүхийг өв уламжлан цааш үргэлжлүүлэн дэлхийг тэр чигт нь оюун ухаанаар даяаршилж эзлэх Монгол эрсийн Монгол хатдын “ХҮЧИРХЭГ ҮНДЭСТЭН” залуусын морьдын төвөргөөн айсуй...
Ах дүү нараа залуусаа та нарыг цаг хугацаа хүлээхгүй, харин хийх аугаа үйлсийг тань Ард түмэн, эх орон чинь хүлээж байна.
Цэндсүрэний Цог-Очир


No comments:
Post a Comment