Tuesday, June 14, 2011

Хүн Сармагчингаас үүссэн үү ? нэгдүгээр хэсэг

Сүүдэр мэт өнгөрүүлэх бидний амьдралын цөөхөн жилүүд нэг өдөр дуусна. Тэр үед чухам юу болох талаар би хүүхэд байхдаа их боддог, бас их айдаг байлаа. Тэр үед хүмүүс биднийг “Сармагчин”-гаас хувьслын явцад үүссэн гэж хүн бүр ярьдаг, бүр түүндээ итгэдэг байлаа. Магадгүй тэр цаг мөч үеүдээ би амьдралынхаа хамгийн утгагүй, уйтгартай он жилүүд гэж үздэг.
Хүн төрөлхтөн цаг хугацаа өнгөрөх тусам мэдлэг оюун ухаан нь өргөжин тэлсэн, шинжлэх ухаан технологийн эрин зуунд амьдарч байна. Гэсэн ч бид хэрхэн яаж үүссэн, хэзээ яаж төгсөх, бидний амьдралын утга учир яг юу юм бэ? толгой эргүүлэм олон асуудал дунд бид алхадаг. Үүний нэг нь бидний үүслийн талаар ...
Хүмүүс бидний үүсэл хөгжлийн талаархи маш олон онол дүгнэлт тодорхойлтууд байдаг. Үүний хамгийн гол хоёр онолын талаар би энд дурьдах болно.
Хувьслын онол.(Чарльз Дарвин. Эволюцийн онол)
Энэ онолын талаар ерөнхий боловсролын сургуульд сурсан хүн бүр мэддэг. Энэ онол XIX зуунд үүссэн. Энэ онолын гол утга санаа нь “хүмүүс он жилийн явцад нэг эст амьтанаас хувьсан өөрчлөгдөж үүссэн”. Өөрөөр хэлбэл дэлхий дээр анх нэг эст амьтад үүсээд байгалийн хувьсал өөрчлөлтийн явцад тэрхүү нэг эст амьтан маань цааш цаашаагаа хувьсаж салбарлаж одоогийн эдгээр амьтад үүсжээ. Хамгийн анхны амьтан нь хувьслийн онолоор загас усанд үүсээд, загаснаас салбарлаж шувуу, бүх сүүн тэжээлтэн, мөлхөгчид гээд бүх төрлийн амьтад үүссэн ажээ. Хүмүүс бид мөн энэхүү эволюцийн үр дүнд үүссэн бүтээгдэхүүн бөгөөд бүр нарийн ярьвал олон мянган жилийн явцад сармагчингаас байгалийн хүнд хэцүү шалгарлын явцад оюун ухаантай болж хувьсаж одоогийн бид буюу “оюун ухаант хүн” үүсчээ. Хувьслын онол “хүнийг” байгалын шалгарлын явцад үүссэн “байгалын бүтээгдэхүүн” гэж үздэг. Сармагчингаас хүн үүссэний баталгаа нь хүн болон сармагчингийн ДНХ хоорондоо ихээхэн төстэй. Гэхдээ хулганатай ч гэсэн хүний ДНХ бас багагүй ижилхэн. Олон улсын хүний эрхийн конвекцээс хүн дээр туршилт хийхийг хориглосоноос хойш одоог хүртэл олонхи эрдэмтэд хүний оронд хулганыг сонгож түүн дээр судалгаа шинжилгээний ажилаа явуулж байна. Тэгэхээр хүн ч гэсэн хулганаас үүссэн байх боломжтой.
Гэхдээ энэхүү онолоор хүн үүссэн юм бол ...
1. Тэрхүү хувьсалыг баталсан палентлогийн олдворууд яагаад дэлхий дээр байдаггүй юм бэ ?
Нэг эст амьтнаас эхлээд загас, шувуу, сүүн тэжээлтэн гээд хувьсал бүхний завсар үүссэн амьтаны олдворууд огт байдаггүй. Жишээлбэл загаснаас шувуу үүссэн юм бол далавчтай загас, хайрстай шувуу яагаад байдаггүй юм. Бүр ядахдаа хүн сармагчин хоёрын завсарын амьтадын олдвор байдаггүй. Эрдэмтэд төрөлхийн өвөрмөц бүтэцтэй хүний нэг ширхэг ясаар бүхэл бүтэн хүнийг дүрсэлээд зогсохгүй, хүний хувьсалын томоохон эрин үе, хүмүүсийг дүрсэлсэн нь харамсалтай.
2. Бид хувьсаж бий болсон “байгалын бүтээгдэхүүн” бол яагаад цаашаа хувьсахгүй байгаа юм бэ ?
Бидний эргэн тойрон дахь маш олон ан амьтан, жигүүртэн шувууд болон хүмүүс бид яагаад цаашаагаа хувьсалд орохгүй байгаа юм. Зарим нэг удамшлын болон тухайн орчины нөлөөгөөр олон тербум хүмүүсийн дунд ганц нэг хүн болон амьтан бие физилоги нь согогтой байдаг. Энэ бол хувьсал биш. Харин 6 тэрбум хүмүүс бид нэгэн зэрэг хувьсалын өөрчлөлтөнд орох юм бол энэ харин хувьсал мөн.
3. Бид ямар ч учир шалтгаангүй хувьсалын явцад үүссэн “байгалын бүтээгдэхүүн” юу?
Бидний эргэн тойрон дахь орчлон ертөнц, дэлхий түүн доторхи ан амьтад, үнэхээр гайхамшигтай бүтэцтэй. Жишээлбэл манай дэлхий өөрийн гэсэн маш онцгой судлаад үл барам олон олон бүрдэл хэсгүүдтэй. Хүн бол тэр дундаа үнэхээр өвөрмөц гайхамшигтай бүтэцтэй. Одоо хэр нь шинжлэх ухаан биднийг нарийн түвшинд судлаж байна. Бидэнд тайлж чадаагүй маш олон нууцууд бий.
Хүмүүс биднийг ойролцоогоор 20 орчим триллон эс бүтээж барьж байдаг. Энэ эд эсүүд хоорондоо хэрхэн холбогдож, харах, сонсох, амтлах, үнэртэх гэх мэт процессын явцад яаж мэдээлэл дамжуулан хэрхэн нейрофизилогийн процесс явагдаж байгааг ойлгоход бүүр бэрх. Эрдэмтэд энэхүү хүнд явагдах нейрофизилогийн процессын хурд, идэвхийг судлаж түүнийг ашиглаж шинэ төрлийн технологын салбарыг бий болгож, түүгээр төгс робот буюу хүн шиг машин бүтээх хүсэл, эрмэлзэлдээ шатаж яваа.
Гэвч шинжлэх ухаан, техник технологи ямар ч өндөр түвшинд хөгжлөө гээд хүмүүс бидний эд эрхтэнг хуучин төрмөл чигээр нь орлуулаж бүтээж хийж үл чадна. Учир нь хүмүүс бид тайлж учирын олж үл чадах тийм гайхамшигтай бүтэцтэй. Хүний нүд гэхэд л гэрлийн эрчмийн их багийг зохицуулах “солонгон бүрхэвч”, гэрлийн цацрагын яг мэдээлэл хүлээн авах шар толбон дээр хугалан буулгах “болор”, гэрлийн мэдээлэлийг хүлээн авж цааш дамжуулах “шар толбо”, “лонхонцор, савханцар” гэх мэт олон нарийн бүтэц бүрэлдэхүүнтэй. Ийм гайхамшигтай зүйл зүгээр нэг хувьсалын явцад үүссэн гэж үү!
4. Хүн хувьслын онолоор “байгалын бүтээгдэхүүн” юм бол байгалын хуульдаа бүрэн захирагдах ба түүгээр бүрэн тайлбарлагдах ёстой.
Хүмүүсийг 20 триллон орчим эд эсээс тогтсон бүлэг систем “физик бие” гэж хувьсалын онолоор үздэг. Хүмүүс бид “Физик бие” юм бол биднийг байгалын хууль(физикийн хууль ба шинжлэх ухаан) –аар бүрэн тодорхойлох ёстой. Гэтэл байгалийн хуулиар биднийг тайлбарлаж, тодорхойлж чаддаггүй. Байгалын хууль биднийг зөвхөн 30% - 40% тодорхойлж чаддаг ажээ. Бидний амьдрал дээрх өлсөх, цангах, халах, хөрөх, хүний гадаад хууль буюу бодит хууль нь энд багтана.
Харин бидний нэг нэгнээ хайрлах, сэтгэл санаагаар унах, баярлах, хөөрөх, уур хилэн, сэтгэл зүрх доторхи дотоод зүйлсийг буюу үлдсэн 70% - 60% нь байгалын хуулиар тодорхойлогдох боломжгүй байдаг. Үнэхээр сэтгэл санаагаар унасан баяр хөөргүй үедээ байгалын хуулиар ганц эм уугаад зүгээр болчихдог бол ямар сайхан бэ? Гэхдээ энэ нь үнэхээр боломжгүй юм. Шинжлэх ухаан хүртэл биднийг төгс үл судлаж чадах нийгэмд бид амьдарч байна. Цаашид амьдарсаар байх болно.
5. XXI зууны ихэнх эрдэмтэд ХУВЬСАЛЫН ОНОЛЫГ үгүйсгэдэг.
Дарвины хувьсалын онол XIX зуунд гарч ирсэн. Тэр үед шинжлэх ухаанд хүчтэй тоног төхөөрөмж байгаагүй тул энэхүү онол нарийн туршилтаар үл баталгаажин, маш ерөнхий байдлаар тодорхойлогдон гарч иржээ. Харин XX зуун тэр тусмаа XXI зуунд техник технологи өндөр түвшинд хөгжиж, аливаа зүйлийг 50 000 дахин томруулж чадах микроскоп бүтээгдэж маш нарийн түвшинд эд эсийг судлах боломжтой болжээ.
Эрдэмтэд хүний ДНХ, эд эсийг нарийн харж судлах явцад маш олон гайхамшигтай зүйлсийг олж харжээ. Бидний биенд үнэрлэх, харах, сонсох, амтлах, хүрэлцэх гэх мэт бүхийл харилцан үйлчлэлийн явцад эсийн нэг хэсгээс нөгөө хэсэгрүү энерги мэдээлэл зөөдөг маш олон молекулууд байсан бөгөөд тэд яг өөрийн оюун ухаантай мэт ажиллаж байлаа. Энэ зүйлс яаж үүссэн үнэхээр тодорхойгүй бөгөөд хэрхэн тайлбарлахын ч аргагүй юм. Энэ цагын олонхи эрдэмтэд хувьслын онолыг үгүйсгэж байгаа ба Ч.Дарвин хүртэл “Байгалын шалгарлаар тухайн бодгальд хэрэгтэй зүйлс нь цааш хувьсаж, хэрэггүй зүйлс нь устдаг. Харин тухайн бодгальд хэрэггүй атлаа байгалын шалгарлын явцад устаж үгүй болоогүй зүйлс байх юм бол миний энэхүү онол бүхэлдээ нурах юм.” Хэмээн хэлсэн байдаг ажээ.
Гэтэл эсийг судлах явцад түүнд энерги, мэдээлэл зөөдөг молекулууд байсан төдийгүй түүнд эсийн хананд бэхлэгдсэн ямар ч хэрэгцээгүй сүүл байсан ба энэ нь Дарвины онолыг бүрэн үгүйсгэж байна.
6. Хүний үхэл болон энерги хадгалагдах хуулийн зөрчилдөөн.
Байгалийн үзэгдэл юмсийг тодорхойлж байдаг маш томоохон хууль бол энерги хадгалагдах хууль юм. Энэ хууль ёсоор “байгаль дээр энерги шинээр үүсэж бий болохгүй, устаж үгүй болохгүй нэг төлөвөөс нөгөө төлөв байдалд шилжиж байдаг” гэсэн байдаг. Энэ бол байгалийн хамгийн гол цөм тулгуур хууль үүнд байгалийн бүхийл хууль захирагдах ёстой.
Хүмүүс бид бол байгаль дээрх энергийн маш том нэгээхэн хэлбэр мөн. Гэтэл хүн үхэхэд бүх юмс дуусдаг гэдэг бодолтой хүмүүс бишгүй олон байдаг. Энэхүү хуулиар бид үхэхэд бүх юм дуусах биш харин үхлээр дамжин бид “дэлхий” гэдэг нэг төлөв байдлаас “ӨӨР” нэгэн төлөв байдалд шилжих юм. Учир нь “үхэл” гэдэг нь энэ орчлонгоос өөр ертөнцөд нэвтрэн орох үүд хаалга юм. Ямар орчлон ертөнц хэрхэн яаж нэвтэрэх вэ? Тэр орчлон ертөнц чинь тэгээд яг хаана байдаг вэ? үүнд итгэхэд ихээхэн хүндрэлтэй.
7. Гэхдээ бид зөвхөн харсан, сонссон, барьсан болгондоо итгэх ёстой гэж үү?
Харсан, сонссон, барьсан болгон буюу бидний “бодит ертөнц” хэмээх ярих дуртай зүйлсдээ бид заавал итгэх шаардлага байхгүй. Бидний үзэх, сонсох, барих бүхийл мэдэрхүйн эрхтэнгүүд бүгд хязгаартай, заагтай орчинд л ажиллаж чаддаг. Жишээлбэл нүд үзэгдэх гэрлийн мужид буюу 380 нм – 760 нм заагт л зөвхөн хардаг. Энэ нь зөвхөн эрдэмтэдийн судалсан завсар(10м - 0.00001нм)-аас маш жоохон хэсгийг эзэлдэг. Та нар дунд цахилгаан соронзон долгионыг хардаг агаарт мессеж уншдаг хүн байхгүй шүү дээ.
Чих 17гц - 20 000гц давтамжтай дууны долгионыг сонсдог. Үүнээс бага давтамжтайг сонсохгүй. Их давтамжтай долгионыг чихний хэнгэрэг дааж чадахгүй чих дүлийрнэ шүү дээ. Бидний барих хүрэлцэх мэдэрхүй маань ч бас хязгаартай орчинд л ажилладаг. Та нар дунд нэг ширхэг молекул барьж үзсэн хүн байхгүй шүү дээ.Гэх мэт цаашаагаа үргэлжлүүлбэл маш олон асуулт эргэцүүлэл бидний толгойд бий. Түүний нэг нь гэхэд “хүмүүс дэлхий дээр яагаад мөнх амьдардаггүй юм бэ?”, уншигч та бүхний толгойд бас олон янзын асуултууд төрж байгаа байх. Эцэст нь өгүүлэгч миний бодлоор бидний эргэн тойрон дахь үзэсгэлэнт сайхан уул ус, ой мод, ан амьтад ,шавьж хорхой маш гайхалтай эдгээр олон зүйлс учир шалтгаангүй зүгээр нэг байгалын шалгарлын явцад үүссэн зүйлс гэж үү ? Мөн бидний зүрх сэтгэл хувьсалын явцад нэг нэгнээ хайрлахад суралцсан гэж үү ?Бид хувьсалын улмаас гэр бүлтэй болж, үр удмаа үлдээдэг гэж үү? Хүмүүс бидний зүрх сэтгэл яагаад сайн сайхнаар үл дүүрнэ вэ? Бид бузар булай, муухай зүйл үйлдсэн хойноо яагаад сэтгэлд гутралд автаж гэмшдэг бэ?
Бидний амьдралын утга учир, зорилго юу юм ? Энэ хорвоо дээр шударга ёс гэж байдаг юм уу?Гэх мэт бидний амьдралд цөхрөл болсон бүхийл асуултанд хариулж чадах нэгэн онолтой танилцъя.
Цэндсүрэнгийн Цог-Очир

No comments:

Post a Comment

Зарлиг баннер