Монгол улсад ардчилсан дэглэм тогтоод даруй 20 гаруй жилийг ардаа сайн муу асар их өөрчлөлтийн хамтаар үджээ. Үүнийг нэгээхэн хэсэг нь ард түмэн засгийн эрхийг барих буюу “АРДЧИЛАЛ” нэрийн доор явагдах сонгууль юм. Хаана ямар газар төрийн тэргүүн нь ард түмэн байна тэрхүү газар жинхэнэ хүнлэг энэрэнгүй, зөв эрүүл нийгэм тогтодог жамтай. Манай улс дэлхийн зуны олимпийн их наадамтай эн зэрэгцэж, улсынхаа эрх барих дээд байгуулага болох парламентийн гишүүдээ сонгох сонгууль болдог. Энэ нь манай ард түмэн 1461 хоногийн нэг өдрийг нь өөрийнхөө дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлахад зориулж, үндсэн хуулиар олдсон эрхээ эдлэж, дөрвөн жилд нэг удаа төрийн эрхээ барьдаг.
Удаан хүлээдэг болоод тэр юм уу? Манай улсад сонгууль их гоё болдог. Хүүхдүүдээс та нарын хамгийн дуртай баяр чинь юу вэ? Гэж асуувал олонхи нь Шинэ жил, Цагаан сар, Хүүхдийн баяр гэх байх. Харин томчуул маань санал нэгтэйгээр, нэгэн дуугаар “Сонгууль” гэнэ. Учир нь сонгуулиар тэд ялсан аль нэг намийн харьяалалд багтаж албан тушаал ахихаас эхлээд амьдралийнх нь бүхийл зүйл сонгуулиас шууд хамааран өөрчлөгддөг.
Манайд сонгууль төрийн эрхийг барих гол хоёр нам болох МАН(хуучнаар МАХН) АН -ын тугийг баруун зүүн талдаа тахиж, нэр дэвшигчид нь анхныхаа тайлан тоглолтоо хийх гэж байгаа залуу хамтлаг дуучид аятай гудамж талбайгаа өөрийн нэр, зурагтай самбараар чимсэнээр эхэлнэ дээ. Сонгуулиар эрхэм нэр дэвшигч төрийн түшээдийн нэр шошготой, цамц, малгай, футболкоор сонгогчид олон өөрийгөө хувцаслаад зогсохгүй сэргэлэн сүүхэйтэй нэг нь гэр бүл ах дүүгээ дөрвөн жилд ахин хувцас авахааргүй болтол нь гоёчихно. Бас болоогүй эрхэм нэр дэвшигчидийн минь тал дүүрэм малийтал инээсэн зурагтай ханы зураг, цаг, аягаар залуу хосууд тусдаа гарах нь холгүйхэн гэрээ чимнэ. Сонгууль дөхөхийн хэрээр зурагт, радио мэдээллийн хэрэгслээр нэг нэгнээ долоон үеийнх нь түүхийг нь сөхөөд муулж гарна даа. Сайн улс төрч хэнийг хэлдэг вэ? Хувьдаа телевизтэй түүгээрээ ард түмний тархийг нь хамгийн сайн угааж чаддаг улс төрчийг хэлнэ. Манай эрхэм гишүүд энэ жишгээр бараг хүн болгон хувьдаа хөдөө хотгүй телевизтэй болоод зогсохгүй түүгээрээ аймаг сум, бүхэл бүтэн улс даяараа ард түмнийхээ тархийг угаах ажилаа эхэлнэ дээ сонгуулиа гэж. Урлагыхан ч энэ үеэр зүгээр суухгүй ханш нь нээгдэж, дөрвөн жилд нэг удаа хурааж цуглуулахааргүй их хөрөнгө мөнгө цуглуулна. Зарим нэг нь бүх насаараа хөдөлмөрлөөд хүрч үл чадах төрийн гавьяа шагналыг хар залуугаараа сонгууль бараадаад авчих юм. За тэгээд эрхэм баян гишүүд нэр дэвшигчид маань сонгуулиар мөнгийг баруун солгойгүй цацна даа. Нутагтаа ирээгүй золгох нэрийдлээр хүн бүхэнд мөнгө тарааж, баяр наадам зохионо. Түүнээс сүхээтэй нэг нь хувцасаа солиод нэг, зүсээ хувилгаад хоёр, үсээ хусуулаад гурав дахин ороод түрийвчээ зузаалчихна сонгууль аа гэж.
Сонгууль дөхөх тусам эрхэм нэр дэвшигчид танай гэрт очоод хоолыг нь хийгээд хувцасыг чинь угаагаад орыг чинь засаад өгөхөд ч бэлэн байна. Харин сонгогдсон хойноо гонжийн жоо голионы баас гээд сүүлээ шарваад алга болоод өгнө дөө. Авснаас нь хүртэл өвөг дээдсүүдийг минь босгоод өөртөө санал өгүүлчихэж чадах ид шидтэй улс төрчид, эрхэм нэр дэвшигчид маань та биднийг ямархан “гэнэтийн бэлэгтэй”-гээр 2012 оны сонгуулиар угтах болдоо. Сонгууль хурдан болоосой ...
Монголчууд бид тэнэг биш. Аливаа асуудлыг ухааны мэргэн, илдний хурцаар шийдэж ирсэн түүхтэй. Бүх зүйл сайн удирдагчын доор хөгжин цэцэглэж, босдог. Мөн муу удирдагчын доор бүх зүйлс үгүйрэн хоосрон сөнөдөг. Тийм учираас мэргэн ах дүү нар аа энэ улсыг өөрчилж мандуулж чадах тэрхүү шилдэг гарамгай хүн бидний дунд байгаа, гагцхүү бидний мэргэн ухаалаг сонголт энэ бүхнийг шийдэх болно.
Цэндсүрэнгийн Цог-Очир 2011 оны 9 дүгээр сар 17

No comments:
Post a Comment